2011-04-05,17:06

Волейболын дүрэм

Волейболын спортын дүрэм /хураангуй/, шүүгчийн дохионууд  

Дүрэм
Волейболын тоглолт гэдэг нь тоглолтын талбайг хоёр тэнцүү хэсэгт тороор хуваасан тоглолтын талбайд хоёр баг өрсөлдөн тоглохыг хэлнэ.
Бөмбөг тоглолтын явцад гарын хурууны өндөг, сарвууны тусламжтайгаар цохигдон дамжигдана.
Тоглолтын гол зорилго нь баг бүр бөмбөгийг зөв хүлээн авч өрсөлдөгч багийн талбайд унагахыг хичээнэ.
Бөмбөгийг арын бүсийн баруун гар талын тоглогч тоглолтонд оруулж эсрэг талын талбай руу чиглүүлэн тоглоно. Баг бөмбөгөнд гурван /3/ удаа хүрэх /хаалтаас гадна/ эрхтэй бөгөөд тоглогч бөмбөгөнд дараалан 2 удаа /хаалтаас гадна/ хүрч болохгүй.
Бөмбөг талбайд унах, талбайгаас гарах буюу дүрмийн бус авалт хийх хүртэл тоглолт үргэлжлэн явагдана.
Бөмбөг талбайд унах, талбайгаас гарах буюу дүрмийн бус авалт хийх хүртэл тоглолт үргэлжлэн явагдана.
Талбайд байрласан тоглогч цагийн зүүний дагуу эргэлт хийж арын бүсийн баруун талын тоглогч давуулах эрх эдлэнэ.
Алдаа бүрт эсрэг багт оноо нэмэгдэх журмаар 4 ээлжийн тоглолт 25 тоогоор 5 дахь ээлжийн тоглолт 15 тоогоор теннисчилж тоглох журмаар тоглоно. Оноо 24:24, 14:14 болсон үед хоёр онооны зөрөөгөөр хожил авна.

 

Тоглолтын талбай ба тоног төхөөрөмж
Тоглолтын талбай нь тэгш өнцөгтэй хоёр ижил талбайгаас бүрдэх бөгөөд чөлөөт бүстэй байна. Тоглолтын талбай нь 18мх9м тэгш өнцөгт талбай байх бөгөөд өргөөшөө 3м-ээс доошгүй дор хаяж 2м-ээс дотогш янз бүрийн саад болох зүйл тавигдахгүй байх ёстой. Заалны өндөр 12.5м-ээс доошгүй байна.

 

Талбайн шугамууд
Бүх шугамуудын өргөн 5см байна. Шугамууд цайруу өнгөөр тавигдах бөгөөд шалны бусад шугамуудаас ялгагдахаар байна. Хязгаарын шугамууд хоёр хажуугийн, хоёр нүүрний шугамуудын хязгаараар волейболын талбай байрлана.
Хажуугийн болон нүүрний шугамууд талбайн хэмжээнд хамаарагдана.

 

Дунд шугам
Дунд шугам нь 9х9м-ийн хоёр талбайг хоорондуур нь тэнцүү хувааж байрлана. Энэ шугам нь торны доор харалдаа байрлах бөгөөд нэг талын хажуугийн шугамнаас нөгөө талын хажуугийн шугам хүртэл байрлана.

 

Торны өндөр
Тор нь дунд шугам дээгүүр сайтар татагдсан байна. Эрэгтэй торны өндөр нь 2.43см, эмэгтэйнх 2.24см байна.
Торны гол хэсгээр өндөр хэмжигчээр хэмжиж торны өндрийг тохируулна. Хоёр хажуугийн шугам дээрх торны өндөр 2см-ээс илүүгүй нэг түвшинд татагдсан байна.

 

Торны хэмжээ
Торны урт 9.5м өргөн нь 1м /+,- 3см/ торны нүдний хэмжээ 10см, дээд талын эмжээр нь 5см өргөнтэй цагаан өнгийн материалаар хийгдсэн байх ба эмжээрийг хоёр талын үзүүрээс торыг шонгоос татаж уях зориулалттай 2 уяа бэхлэгдсэн байна. Торны дээд талын эмжээр дотуур уян кросс гүйлгэх бөгөөд шонгоос торыг бэхэлж татах зориулалтаар хийгдэнэ. Торны доод талын хэсгээр торыг чангалж татах маш бөх уяа байна.

 

Хязгаарын тууз
5м өргөн, 1м урт цагаан өнгийн хоёр тууз хажуугийн шугамын харалдаа босоо татагдана. Тууз торны хэсэгт хамаарна.

 

Антенна
Антенна нь 10мм диаметртэй 180см өндөртэй уян нугарамхай эдээр хийгдсэн байна. антенн нь хязгаарлагч туузны гадна талд бэхлэгдсэн байна. Антенны торноос дээш хэсэг 80см байх бөгөөд 10см байна. Антен нь торны хэсэгт хамаарагдах бөгөөд хажуугийн шугамны хязгаарлагчийн үүрэг гүйцэтгэнэ.

 

Шон
Шонгийн өндөр нь 2м 55см-ээс илүүгүй өөгүй бөөрөнхий хэлбэртэй хийгдсэн байх бөгөөд торыг дээш доош нь өндөр нам болгох тохируулагчтай байх ёстой.
Шон нь болейболын талбайн хоёр талын хажуугийн шугамнаас 0.5м-1.0м зайтай бэхлэгдсэн байна.
Татуургаар бэхлэхийг хориглоно. Тоглолтонд саад болох зүйлүүд торны ойролцоо байх ёсгүй.

 

Бөмбөг
Бөмбөг нь уян зөөлөн арьсаар гадарлагдсан дотор хэсгээр резин эдлэлээр хийгдсэн байх ёстой. Нэг өнгийн цайвар буюу цэнхэр, шар, яагаан хосолсон өлөг өнгөтэй байж болно. Бүслээрээрээ 65-67см, жин нь 260-280гр, даралт нь 294.3-318.82 миллибар /кг кв.см/ байна.
Тоглолтын бүх бөмбөгнүүдийн даралт, өнгө, хэлбэрүүд заавал ижил байх ёстой.

 

Багийн бүрэлдэхүүн
Баг бүр 12-оос илүүгүй тоглогч ерөнхий дасгалжуулагч, ерөнхий дасгалжуулагчийн туслах дасгалжуулагч эмч, илээч нарын бүрэлдэхүүнтэй байна.
Зөвхөн тоглолтын тайланд бичигдсэн тоглогчид тухайн тоглолтонд оролцоно.
Багийн ахлагч, багийн ерөнхий дасгалжуулагч нар тоглолтын тайланд гарын үсэн зурсан нөхцөлд үндсэн зургаан /6/ тоглогчоор тайланд бичигдсэн тоглогчийг сольж болохгүй.

 

Тоглогчийн хувцас
Тоглогчийн хувцас нь цамц богино өмд спортын шаахайгаас бүрдэнэ. Шаахай хөнгөн зөөлөн, өсгийгүй, резин болон ширэн ултай байна.
Тоглолтын цамцан дээр 1-18 хүртэлх дугаар байна. Дугаар ар, өвөр талын дугаар цээжний гол хэсэгт хадагдана. Дугаарын өнгө тоглолтын цамцны өнгөнөөс эрс тэс ялгаатай хурц тод өнгөөр хийнэ.
Тооны өндөр өвөр талынх 15см, ар талых 20см-ээс дээшгүй, тооны өргөн 2см-ээс доошгүй байна.
Багийн ахлагч тоглолтын цамцны энгэр талд цамцнаас ялгарах өнгөөр 8х2см хэмжээний багийн ахлагчийн тэмдгийг хадна.

 

Хориглох зүйлүүд
Тоглогчдод гэмтэл учруулж болох зүйлсүүд болон тоглолтонд ашигтай хөлөө үзүүлж болох хиймэл зүйлүүд тоглолтын үед хэрэглэхийг хориглоно.
Тоглогч өөрөө өөрийгөө хариуцах замаар нүдний шил зүүж тоглохоыг зөвшөөрнө.

 

Тоглолтын бүтэц
Шодолт хийх
Нэгдүгээр ээлжийн тоглолтын өмнөх бие халаалтын өмнө нэг шүүгч хоёр багийн ахлагчийг дуудаж шодолт хийлгэнэ. Шодолтоор хожсон ахлагч дараах сонголт хийх эрхтэй:
А. Давуулалт хийх буюу бөмбөг хүлээн авах эрх авна.
Б. Эсвэл талбайгаа сонгох
Шодолтоор хожигдсон багийн ахлагч хожсон багийн ахлагчийн үлдсэнийг санал болгох эрхтэй.

 

Шүүгчийн албан ёсны дохио


бичсэн: Tungaa төрөл: | (40) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 29380

Сэтгэгдэл:

thank you
Бичсэн: Зочин хэзээ: 16:49, 2023-12-17 | Холбоос | |
biy daaltand tus bollo thankss
Бичсэн: Зочин хэзээ: 12:01, 2023-04-14 | Холбоос | |
Дүрмийг уншлаа. Орчуулгын болоод үг, үсгийн алдаа их байна. Тухайлбал ган утас буюу оросоор тросс гэхийг крос гэсэн гм. Мөн ихэнх үйлийг үйлдэгдэх хэвээр орчуулсан нь дүрмийг ойлгоход бэрхшээлтэй, болхи болгосон. Багийн бүрэлдэхүүнд орсон тоглогчдын тухай бүрийнх нь, тухайлбал чөлөөт хамгаалагч (libero) үүргийг тодруулаагүй гэх мэт нэмж сайжруулах юмс цөөнгүй байгааг анхаарна уу!
Бичсэн: Хамаг Монгол (зочин) хэзээ: 18:25, 2022-12-04 | Холбоос | |
Хайсан мэдээлэл байсангүй баярлалаа
Бичсэн: Зочин хэзээ: 20:05, 2022-05-01 | Холбоос | |
яхв дажгүй л бснлда гхдээ яг хайж байгаа мэдээллээ олж чадсангүй ихэнх нь хаа сайгүй бдаг л энгийн дүрмүүд байна
Бичсэн: Зочин хэзээ: 02:33, 2022-04-23 | Холбоос | |
Byrla biy dlta mde hreg blson
Бичсэн: Зочин хэзээ: 22:52, 2022-03-30 | Холбоос | |
Баярлалаа бие даалтанд тус боллоо
Бичсэн: Зочин (зочин) хэзээ: 19:42, 2022-03-16 | Холбоос | |
bayrlaa
Бичсэн: Зочин хэзээ: 21:11, 2021-12-01 | Холбоос | |
Амжилт
Бичсэн: Зочин хэзээ: 00:21, 2021-11-20 | Холбоос | |
Үр дүн өгсөн баярллаа
Бичсэн: Зочин хэзээ: 22:26, 2020-03-06 | Холбоос | |
Тэмцээний бэлтгэлд тус болоо thanks
Бичсэн: Зочин хэзээ: 21:40, 2020-01-24 | Холбоос | |
За баярлалаа бие даалтанд тус боллоо
Бичсэн: Зочин хэзээ: 19:58, 2019-06-05 | Холбоос | |
shuugchiin alban esni dohiog oruulaj ogkkchee krkn nutgiin bagsh nart mash ih hereg boloj bna shdee shine garsan zaaltuud zergig kruulaj ogbol zugeer bna shdee
Бичсэн: s хэзээ: 08:33, 2019-01-04 | Холбоос | |
unen hereegu durem
Бичсэн: Зочин хэзээ: 23:29, 2018-03-01 | Холбоос | |
Баярлалаа
Бичсэн: Зочин хэзээ: 21:00, 2017-10-01 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)